Wednesday, May 2, 2018

1500 математикч Баянхонгорт…

Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11к ангийг 2006 онд төгссөн төгсөгчид 2018 оны 4-р сарын 28-ны өдөр Brain power математикийн олимпиадыг төрөлх сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа.

Олимпиадыг үйл ажиллагааг нээж Номундалай цогцолбор сургуулийн сургалтын менежер Ичинхорлоо оролцогчдод амжилт хүссэн бол, 11к ангийн багш АБТА С.Цэцэгдулам сургуулиа төгссөнөөсөө 12 жилийн дараа хүүхэд багачуудад чиглэсэн эерэг үйл ажиллагаа зохион байгуулж буй шавь нартаа баяр хүргэж, амжилт хүслээ. 
Олимпиад 1-9-р ангийн сурагчид, бага ангийн багш, ЭЕШ, Чөлөөт ангилал гэсэн 12 төрлөөр зохион байгуулагдлаа. Олимпиадад 1500 гаруй оролцогч оролцсон ба Өвөрхангай аймгийн багш сурагчид, Баянхонгор аймгийн сумдын багш сурагчид зорин ирсэн нь олимпиадыг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байв. Төрлүүдэд 3-н ээлжээр бодолт хийж, нэг оролцогч өөрийн анги болон дээд анги, чөлөөт, ЭЕШ-ийн сорил олимпиадуудад давхар оролцох боломжоор хангагдсан байв. 

Ингээд олимпиадын дүн гарахад дараах багш , сурагчид бусдыгаа манлайллаа:

1-р анги
1-р байр. Баян-Ойт бага сургуулийн 1-р ангийн сурагч А.Билэгтсүх
2-р байр. Баян-Ойт бага сургуулийн 1-р ангийн сурагч Г.Төгөлдөр
2-р байр. Баян-Ойт бага сургуулийн 1-р ангийн сурагч А.Номин
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Ө.Оджаргал
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч М.Хишигбаяр
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 1-р ангийн сурагч Э.Шинэбаяр

2-р анги 
1-р байр. Баян-Ойт бага сургуулийн 2-р ангийн сурагч Х.Баяржавхлан
2-р байр. Эрдэнэмандал сургуулийн 2-р ангийн сурагч М.Маралжин
2-р байр. Баян-Ойт бага сургуулийн 2-р ангийн сурагч Ө.Номин-Эрдэнэ
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч Б.Билгүүн
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 2-р ангийн сурагч Г.Төгөлдөр
3-р байр. Эрдэм сургуулийн 2-р ангийн сурагч Д.Ууганбаяр

3-р анги 
1-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Т.Дөлгөөн
2-р байр. Баян-Ойт бага сургуулийн 3-р ангийн сурагч Б.Хонгорзул
2-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 3-р ангийн сурагч Ч.Төрмөнх
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 3-р ангийн сурагч Б.Мөнгөнтулга
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 3-р ангийн сурагч И.Баянжав

4-р анги 
1-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч Н.Мөнхтүшиг
2-р байр. 4-р ангийн сурагч Н.Мөнгөнцоож
2-р байр. Баян-Ойт бага сургуулийн 4-р ангийн сурагч Э.Дөлгөөн
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч С.Бишрэлт
3-р байр. Баян-Ойт бага сургуулийн 4-р ангийн сурагч А.Цолмон
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч М.Номин-Эрдэнэ

5-р анги 
1-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Б.Зориг-Эрдэнэ
2-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Д.Амартүвшин
2-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Ихэрцэцэг
3-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Б.Мөнгөнзориг
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Ө.Оджаргал
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч С.Бишрэлт

6-р анги 
1-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Бүжинлхам
2-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Ихэрцэцэг
2-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Н.Батхүлэг
3-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Д.Амартүвшин
3-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 5-р ангийн сурагч Б.Зориг-Эрдэнэ
3-р байр. Баянхонгор аймгийн Богд сумын 5-р ангийн сурагч Б.Баялагмаа

7-р анги 
1-р байр. Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 6-р ангийн сурагч Г.Долгормаа
2-р байр. Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 6-р ангийн сурагч Ж.Анударь
2-р байр. Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 6-р ангийн сурагч А.Үнэнзаяа
3-р байр. Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 6-р ангийн сурагч Э.Бүжинлхам
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч Б.Дөлгөөн
3-р байр. 6-р ангийн сурагч З.Дөлгөөн

8-р анги 
1-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 8-р ангийн сурагч Ж.Баярсайхан
2-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Б.Монголжингоо
2-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Ө.Мөнхбаяр
3-р байр. 8-р ангийн сурагч Б.Дашням
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч Б.Дөлгөөн
3-р байр. Баянхонгор аймгийн Богд сумын сурагч Ц.Нямжаргал

9-р анги 
1-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 8-р ангийн сурагч Ж.Баярсайхан
2-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч М.Маналжав
2-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Э.Билгүүнчимэг
3-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Насантогтох
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Х.Номун
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч М.Уянгасарнай

Бага ангийн багш
1-р байр. Баян-Ойт сургуулийн бага ангийн багш Ц.Долгорлхам
2-р байр. Эрдэнэмандал сургуулийн бага ангийн багш Должинсүрэн
3-р байр. Номундалай сургуулийн бага ангийн багш Ж.Наранжаргал

Чөлөөт ангилал 
1-р байр. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн багш С.Нямсүрэн
2-р байр. Соого сейко сургуулийн 10-р ангийн сурагч Б.Анхбаяр
2-р байр. Номгон сургуулийн багш Г.Ууганбаяр
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч В.Даансран
3-р байр. Номундалай цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч М.Маналжав
3-р байр. Баянхонгор аймгийн Богд сумын багш Түвшинсайхан

Нийт шагналт байр эзэлсэн багш, сурагчид болон дээд ангидаа дэвшин орж амжилттай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэе ээ.
Багийн нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн баг тэргүүлж Brain power шилжин явах цом хүртлээ.

Олимпиадын төрөл тус бүрийн шагналт байр эзэлсэн багш, сурагчиддаа баяр хүргэж улам өндөр амжилт хүсэе. 

Олимпиадыг амжилттай зохион байгуулсан Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийг 2006 онд төгссөн, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11к ангийн төгсөгчид, Номундалай цогцолбор сургууль, Ангийн багш С.Цэцэгдулам, Хичээл зааж байсан бүх багш нар, Математикийн тэнхим, М.Золзаяа багштай ХҮИС-ийн оюутнууд, Алгоритм сургалтын төвийн С.Цагаан багш, Ивээн тэтгэсэн Галакси хэвлэлийн үйлдвэр болон  болон Олимпиадыг зорин ирж оролцсон Өвөрхангай аймгийн багш, сурагчид, Баянхонгор аймгийн сумдын багш сурагчиддаа баярлалаа.

Та бүхнийхээ цаашдын амьдрал, ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.



























Friday, April 20, 2018

М.Золзаяа: “Манай олимпиад математик сонирхогч хүн бүрт нээлттэй”

Сүүлийн үед цахим орчноор Баянхонгор аймагт математикийн олимпиад зохион байгуулагдах тухай мэдээлэл анхаарал татах боллоо. Тодруулахад Номундалай цогцолбор сургуулийг 2006 онд төгссөн нэг ангийнхан хамтран оюуны хөгжлийг дэмжих зорилгоор Математикийн олимпиад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тус олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор олимпиадыг зохион байгуулагчдын нэг М.Золзаяатай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
- Баярлалаа. Уншигчид, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Та манай уншигчдад олимпиадын талаар танилцуулна уу?
Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн нэгэн үеийн төгсөгчид аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Инфинити клуб ТББ-ыг үүсгэн байгуулсан. Клубын анхны үйл ажиллагаагаараа бид хүүхэд, залууст чиглэсэн эерэг зүйл хийхээр зорьж “Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих” зорилгоор математикийн олимпиад хийхээр шийдвэрлэсэн. Олимпиадаа 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Олимпиад ямар төрөл, ангилалаар явагдах вэ?
Олимпиад 1-9-р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохион байгуулагдана. 1-9-р ангийн төрөлд сурагчид өөрийн ангийн түвшин болон дээд ангийн түвшиндээ оролцох боломжтой, ЭЕШ-ийн сорилд 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн математикийн багш нар, сонирхсон хүмүүс оролцох боломжтой. Харин Чөлөөт ангилалд сурагчид, багш нар, оюутнууд болон математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой байгаа.

Математик сонирхогч хүн бүр оролцох боломжтой гэхээр сонирхолтой санагдаж байна.
Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн чөлөөт ангилалд багш, сурагчдаас гадна дунд сургуульдаа математик сонирхдог байсан олимпиадад оролцдог байсан хүмүүс болон эцэг эхчүүд ч оролцох боломжтой. Манай олимпиадын бодлогууд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд бүх түвшний бодлогыг агуулсан тул бодоход сонирхолтойгоос гадна, хүн бүрт ижил тэгш боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа.

Олимпиадад хэрхэн бүртгүүлэх вэ? хэзээ, хаана болох вэ?
Бүртгэл 4-р сарын 25-27-ны хооронд Номундалай цогцолбор сургууль дээр хийгдэнэ. Бүртгэлийн хураамжгүй. Олимпиадын үйл ажиллагаа 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт Номундалай цогцолбор сургууль дээр болно.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэе.
Баярлалаа. Математик сонирхогч хүн бүхнийг олимпиаддаа оролцохыг урьж байна.

Wednesday, April 18, 2018

Brain power Математикийн олимпиад болно

Шинэ үеийн оюуны хөгжлийг дэмжих зорилго бүхий “Brain power” Математикийн олимпиад Баянхонгор аймагт 2018 оны 4-р сарын 28-ны Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна.
Тус олимпиад нь 1-10р анги, бага ангийн багш, ЭЕШ-ийн сорил болон Чөлөөт гэсэн 4-н төрлөөр зохиогдох ба ЕБС-ын сурагчдыг өөрийн анги болон дээд ангидаа дэвшин оролцох, ЭЕШ-ын сорил олимпиадад 10-12-р ангийн сурагчид болон дунд ангийн багш нар оролцох, чөлөөт ангилалд оюутан, сурагчид, багш нараас гадна математик сонирхогч хүн бүр оролцох боломжтойгоор онцлог болох юм.
Олимпиадыг Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 2006 онд төгссөн төгсөгчид зохион байгуулж байгаа аж.